23/06/2026
Баянхонгор Эрүүл Мэндийн Газар
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС
23/06/2026
23/06/2026
ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДЫГ БЭЛТГЭЛЭЭ.
Баянхонгор сумын багийн идэвхтнүүдийг олон нийтийн эрүүл мэндийн ажилтнаар бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Бэлтгэгдсэн олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө хүргэх арга зүйд суралцан, сургагч багш болцгоож, гэрчилгээ гардан авсан
Сургалтад Баянхонгор сумын 9 багийн 26 идэвхтэн, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулан, эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө өгөх арга зүй, ур чадвараа дээшлүүлж, мэдлэгээ нэмэгдүүллээ.
Энэхүү сургалт нь багийн түвшинд эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.
Сургагдсан олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд цаашид өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэйгээ байнгын эргэх холбоотойгоор хамтран ажиллахаар тохиролцлоо.
"МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН"
Боловсролыг дэмжих жилийн хүрээнд
"Хонгорын хөгжлийг түүчээлье туг аялуулах" аяны хүрээнд эцэг, эх асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмж, мэдээллийг хүргэж байна.
22/06/2026
👉Эмийг хэрэглэхийн өмнө юу анхаарах вэ?
Эх сурвалж: https://www.who.int/initiatives/medication-without-harm/campaign-materials
22/06/2026
15/06/2026
🌧️Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье!
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас нэмэгдэх төлөвтэй байгаа тул гол, мөрөн, жалгын усны түвшин огцом нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй байна.
Иймд иргэн бүр сонор сэрэмжтэй байж, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.
✅ Гол, мөрөн, үерийн эрсдэлтэй бүсээс хол байх
✅ Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
✅ Үерийн үед цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
✅ Цаг агаарын мэдээ, онцгой байдлын байгууллагын сэрэмжлүүлгийг тогтмол дагах
✅ Мэдээлэл, сэрэмжлүүлгийг ойр дотнын хүмүүстээ түгээх
Аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье!
15/06/2026
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
