Botschaft der Mongolei

Botschaft der Mongolei

Teilen

Embassy of Mongolia in Federal Republic of Germany.

Photos from Botschaft der Mongolei's post 22/06/2026

“Наадам 2026” Германы Саксони мужийн Кемниц хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХБНГУ дахь “И А Э“ ТББ-гаас зохион байгуулсан “Наадам 2026” 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Кемниц хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Наадмын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ж. Оюунбаатар, атташе Г.Туул нар оролцож, энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйд талархал илэрхийлэв.

Түүнчлэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, Монголын соёл, ёс заншил, үндэсний урлаг, спортыг хилийн чанадад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй “И А Э“ ТББ-ын Ерөнхий зохион байгуулагч Н.Нарангарав, "Хүчтэн” дэвжээний хамт олон, ноён Оливер Трейдель, хатагтай Т.Уранчимэг, Б.Алтантуяа, Н.Цэцгээ болон ”Илгээлт-2100” хөтөлбөрийн оюутнууд нийт уран бүтээлчид, сайн дурын ажилтнууддаа Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.

Энэхүү наадам нь үндэсний баяраа тэмдэглэхийн зэрэгцээ Монгол, Германы ард иргэдийн нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улс соёлын дипломат бодлогыг гадаад харилцааныхаа чухал тулгуурын нэг хэмээн үздэг бөгөөд хилийн чанадад зохион байгуулагдаж буй ийм арга хэмжээ бүр Монгол Улсыг сурталчлах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг.

Арга хэмжээнд ХБНГУ болон БНЧУ-д оршин суугаа монгол иргэд өргөнөөр хүрэлцэн ирж, оролцлоо.

Түүнчлэн Саксони муж улсын парламент болох Ландтагийн гишүүн ноён Матиас Бергер болон бусад хүндэт зочид уригдан ирж, монгол бөх, сур харваа, шагайн харваа, урлагийн тоглолт, үндэсний хоол зоогоор дамжуулан Монголын нүүдэлчин соёл иргэншлийн өвөрмөц онцлог, баялаг өв уламжлалтай танилцлаа.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

https://berlin.embassy.mn/post/7497

Photos from Botschaft der Mongolei's post 22/06/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форум”-д оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр 2026 оны 6 дугаар сарын 18–19-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форум”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцож, сайд нарын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын байр суурийг танилцуулан үг хэлэв.

Тэрээр уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудал нь өнөөгийн улс төр, нийгэм, байгаль орчны тулгамдсан сорилтын нэг болж буйг тэмдэглэж, уг асуудлыг зөвхөн шилжилт хөдөлгөөний хүрээнд бус, хөгжлийн бодлого, тэсвэрлэх чадавх болон хүний эрхийн асуудалтай уялдуулан авч үзэх шаардлагатайг онцлов.

Монгол Улсын хувьд газрын доройтол, ган гачиг, усны нөөцийн хомсдол нь орон нутгийн иргэд, уламжлалт мал аж ахуйд бодит нөлөө үзүүлж байгааг дурдаж, газрын нөхөн сэргээлт, тогтвортой амьжиргаа, уур амьсгалын дасан зохицлыг бэхжүүлэх нь орон нутгийн тогтвортой байдал, иргэдийн сонголтыг хадгалах үндэс болохыг тэмдэглэлээ.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD)-ын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулагч орны хувьд газрын доройтол, уур амьсгалын тэсвэртэй байдал, тогтвортой амьжиргаа, хүний хөгжлийн асуудлыг нэгдмэл бодлогын хүрээнд авч үзэж, уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний эрсдэлийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллаж буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн Форумаас дэвшүүлж буй “Уур амьсгалын шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх дэлхийн зарчим”-ыг дэмжиж, хүний эрхэд суурилсан, хүн төвтэй, хөгжлийг дэмжсэн олон талт хамтын ажиллагааг ахиулах байр сууриа нотлов.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх улс төр, бодлогын түвшний ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой тус форумд дэлхийн 50 гаруй улсын Төрийн тэргүүн, салбарын сайд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож, хамтын ажиллагааны нийтлэг чиглэл, бодлогын арга замыг 2 өдрийн турш хэлэлцлээ. Форумын үр дүнд “Уур амьсгалын шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх дэлхийн зарчим”-ыг 52 улс дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

https://berlin.embassy.mn/post/7495

19/06/2026

Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Нүүдэлчин” соёлын фестиваль зохион байгуулагдах тул та бүхнийг урьж байна.

17/06/2026

Умард Райн-Вестфален муж улсын Дюссельдорф хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.

Хэзээ: 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр, БААСАН гарагийн 09:00-17:00 цаг

Хаяг: Stiftung Gerhart-Hauptmann-Haus Raum 312 Bismarckstraße 90, 40210 Düsseldorf

Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос:
https://berlin.embassy.mn/post/7447

ИРГЭД ҮЙЛЧИЛГЭЭ АВАХДАА УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХЫГ АНХААРНА УУ.

1. Нотариатын үйлчилгээ
а. https://consul.notary.mn/login хаягаар бүртгүүлэн нэвтэрч, итгэмжлэлээ ЭСЯ-руу урьдчилан хянуулахаар илгээх
заавар: https://berlin.embassy.mn/page/1063
б. Гадаад паспортын эхний 2 нүүрийг нэг хуудсанд багтааж хэвлэж авч ирэх
Итгэмжлэл гэрчлүүлэх цаг авах:
https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/ /service/10/count/1/

2. Иргэний бүртгэл
а. Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарыг авч ирэх
б. Хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх
в. Бүрдүүлэх бичиг баримтыг бүрэн авч ирэх
г. Итгэмжлэлээр авах бол урьдчилан ЦАХИМААР /1.а - г уншина уу/ бичиж ирэх
д.Итгэмжлэлийн цаг тусад нь авах шаардлагатайг анхаарна уу.
Иргэний бүртгэлийн цаг авах:
https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/ /service/30/count/1/

3. Мөн гадаад паспорт захиалга болон иргэний бүртгэлийн бусад үйлчилгээг Консулын хэлтэс хэрэгжүүлэхээс гадна, иргэд мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Иймд иргэд шаардлагатай мэдээлэлтэй https://berlin.embassy.mn/ веб сайтын КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ хэсгээс урьдчилан орж танилцана уу.

Берлин хот
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны
Консулын хэлтэс
2026 оны 06 дугаар сарын 17

Photos from Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг's post 15/06/2026
Photos from Botschaft der Mongolei's post 14/06/2026

Элчин сайд Ж.Оюунбаатар Барут/Марк хотод зочлов

Бранденбург муж дахь Барут/Марк хотын Засаг дарга Петер Илк-ийн урилгаар Элчин сайд Ж.Оюунбаатар 6 дугаар сарын 12-нд тус хотод зочлов. Барут/Марк хот нь 15 жилийн тэртээ Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой түншлэлийн харилцаа тогтоон өнөөг хүртэл амжилттай хамран ажиллаж байна. Барут/Марк болон Мөрөн хотын энэхүү түншлэл нь зөвхөн Монгол Улсад төдийгүй бүс нутагтаа үлгэр жишээ болохуйц хамтын ажиллагааг хөгжүүлж буйд талууд нэн талархалтай байдаг билээ.
Барут/Марк хотын Засаг дарга П.Илк энэ хотын даргын сонгуульт албыг 33 жилийн турш амжилттай хашиж ирсэн ба энэ онд өөрийн хүсэлтээр албан үүргээ өндөрлүүлэн дараагийн даргад шилжүүлэн өгч байна. Хугацааныхаа бараг тэн хагаст тэрээр Мөрөн хоттой төдийгүй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хоттой мөн холбоо тогтоон, шинэ хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Ноён П.Илк Засаг даргын ажлаа хүлээлгэн өгөх, "Барут/Марк хотын хөгжлийн сан"-г дэмжих ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Элчин сайд Ж.Оюунбаатар мэндчилгээ дэвшүүлэн, хотынхоо иргэдийн өндөр итгэлийг 33 жилийн туршид тасралтгүй дааж, зөвхөн муж улсдаа бус, Герман Улсын хэмжээнд урт хугацаанд нэн ховор амжилт гарган, хотынхоо нэрийг олон улсад, түүний дотор Монгол Улсад таниулан "хотуудын түншлэл"-ийг үлгэрлэн хөгжүүлсэнд нь баяр хүргэн, гүн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв. Барут/Марк хот, Мөрөн хотын хамтын ажиллагааны 15 жилийн ойг энэ сарын сүүлээр Монгол Улсад мөн ёслон тэмдэглэх юм.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Элчин сайд Ж.Оюунбаатар Барут/Марк хотын шинэ Засаг дарга хатагтай Женни Хаантай танилцан, хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Берлин хотын Шөнэфельд дүүргийн Засаг дарга ноён К.Хэнчел-тэй Элчин сайд уулзаж, Шөнэфельд дүүрэг, Баянгол дүүргийн түншлэлийн хамтын ажиллагаанд баяр хүргэн, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

12/06/2026

Таеквондогийн Олон улсын шүүгч, Гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар ЭСЯ-нд зочлов

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Оюунбаатар Монголын Таеквондогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Олон улсын зэрэглэлийн шүүгч Н.Эрдэнэбаатарыг 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Элчин сайд Ж.Оюунбаатар олон улсын өндөр шалгуур бүхий “Rome Grand Prix” тэмцээнд шүүгчээр ажиллаж, Монгол Улсаас анх удаа шилдэг шүүгчээр шалгарсан түүнд баяр хүргэв. Түүнчлэн Н.Эрдэнэбаатарын Монгол Улсад таеквондогийн спортыг хөгжүүлэх, спортоор дамжуулан ирээдүй хойч үеийг зөв төлөвшүүлэн бэлтгэхэд оруулж буй хувь нэмэр, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж яваа хөдөлмөр, зүтгэлийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөв.

https://berlin.embassy.mn/post/7433

11/06/2026

Элчин сайд Ж.Оюунбаатар ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга, Бундестагийн гишүүн К.Гөрке-тэй 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр уулзав. Уулзалтын үеэр Монгол, Германы "Стратегийн түншлэл"-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Талууд онцолж, ойрын хугацаанд хэрэгжих айлчлал, арга хэмжээ болон хоёр улсын иргэд хоорондын харилцааг дэмжих, харилцан зорчих нөхцөлийг хялбаршуулах талаар санал солилцов.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
https://berlin.embassy.mn/post/7428

Photos from Botschaft der Mongolei's post 11/06/2026

“Өв соёл Монгол” наадам Боргхолцхаузен хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХБНГУ дахь Монгол үндэсний бөхийн “Хүчтэн” дэвжээнээс зохион байгуулсан “Өв соёл Монгол” наадам 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Боргхолцхаузен хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Наадмын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ц. Мөнхцэцэг, Батлан хамгаалахын атташе Д. Содномдаржаа нар оролцож, энэхүү арга хэмжээг Боргхолцхаузен хотод гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буйд талархал илэрхийлэв. Мөн наадмыг зохион байгуулахад байнгын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн Боргхолцхаузен хотын дарга ноён Дирк Шпекманн болон түүний баг хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Наадмын үеэр “Сонор” морин хуурын чуулга болон “Соёл Монгол” сургуулийн сурагчид үндэсний урлагийн тоглолт толилуулж, хүрэлцэн ирсэн зочид, оролцогчдын талархлыг хүлээлээ.

Арга хэмжээнд ХБНГУ болон Нидерланд улсад оршин суугаа монгол иргэд, мөн Герман болон бусад орны зочид олноор хүрэлцэн ирж, Монголын соёл, уламжлал, үндэсний бөхийн барилдааны баяр хөөрийг хамтдаа хуваалцсан өргөн цар хүрээтэй, хөл хөдөлгөөн ихтэй наадам болж өнгөрөв. Түүнчлэн зочид Монгол үндэсний хоолыг амталж, Монголын соёлын өвийг илүү ойроос мэдэрсэн онцлогтой арга хэмжээ боллоо.
Нээлтийн үеэр Германы зохиолч Рюдигер Паулзен хүүхдэд зориулсан цуврал номоо монгол хэлнээ орчуулан хэвлүүлснээ танилцуулж, ЭСЯ-нд бэлэглэв.

Монголын соёл, ёс заншил, үндэсний урлаг, спортыг хилийн чанадад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй “Хүчтэн” дэвжээний хамт олон, “NRW муж дахь Герман–Монголын үүд” нийгэмлэг, Өргөмжит консул Харальд Фелцен, Монгол–Европын соёлын төв ТББ, Нидерланд дахь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Кёльн хотын “Гал” нийгэмлэг, болон ивээн тэтгэгч Рапс ХХК, Хаган Монгол брэнд, Үйлсийн зам ХХК, “Mongolei Shop”, "TielTiel", Бад Лэйр хотын хэвлэлийн газар, зэрэг байгууллага, хамт олонд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.

https://berlin.embassy.mn/

09/06/2026
Wollen Sie Ihr Service zum Top-Regierungsdienstleistung in Berlin machen?

Klicken Sie hier, um Ihren Gesponserten Eintrag zu erhalten.

Lage

Telefon

Adresse


Hausvogteiplatz 14
Berlin
10117

Öffnungszeiten

Montag 09:00 - 17:00
Dienstag 09:00 - 17:00
Mittwoch 09:00 - 17:00
Donnerstag 09:00 - 17:00
Freitag 09:00 - 13:00