01/05/2026
Арвайхээр сумын өмчлөлийн газрын олголт ирэх даваа гарагаас /2026.05.04/-аас эхэлнэ.
Иргэд дараах зүйлийг анхаарна уу 👇👇👇
✅Арвайхээр суманд газар өмчлөхөөр өргөдөл ирүүлсэн иргэдийн дарааллын дагуу #137755 тусгай дугаараас мессеж очно.
✅Мессеж очсон иргэн та аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр очиж, газрын даамалд хандан газраа сонгон баталгаажуулна.
✅Газар сонголт хийхдээ иргэн Та .
Хүндэтгэн үзэх шалтгаантай / #өндөр настан, #асаргаатай иргэн, #бага насны хүүхэд/ бол #нотлох #баримтыг #заавал авч ирэхийг анхаарна уу.
✅Гадаад улсад ажиллаж амьдарч буй иргэнд газар авахаар өргөдөл өгсөн бол байхыг анхаарна уу.
✅Газар өмчлөхөөр өргөдөл ирүүлсэн иргэдийн дарааллыг ил тод нээлттэйгээр Төрийн үйлчилгээний төвийн гадна болон холбогдох цахим хуудсаар байршуулна.
2026 онд өмчлөлийн 1700 нэгж талбарт газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд өргөдөл хүлээн авсан хугацаанд 5300 орчим өргөдөл ирсэн байна.
16/04/2026
СУРГУУЛИЙН ОРЧИНД ХҮҮХДЭД ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОСОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ
28/01/2026
📌Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний түр ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
26/01/2026
Монгол гэр дулаалгын "Чип" багц, гэр дулаалгын багцад хамрагдах иргэдийн хүсэлтийг нээлттэй авч байна
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор уламжлалт гэрийн галлагаат зуухыг халж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, агаар сэлгэлтийн систем, ус салхины хамгаалттай нэмэлт бүрээсээр монгол гэрийн дулаалгыг шийдвэрлэсэн "Чип" багцыг айл өрхөд хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Гэр дулаалгын "Чип" багц
Үндсэн үнэ - 2.900.000 төгрөг
Өрхөд хөнгөлөлттэй олгох үнэ-870.000 төгрөг
Гэр дулаалгын багц
Үндсэн үнэ - 1.622.000 төгрөг
Өрхөд хөнгөлөлттэй олгох үнэ - 486.000 төгрөг
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 70 хувийг санхүүжүүлж, иргэн 30 хувийг төлөх юм.
Холбоо барих утас:8825-9326
07/11/2025
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ОРЧНЫ 50 МЕТРИЙН ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЖ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАНА УУ!!!
Арвайхээр хотын тохижилт үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчид халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж хөдөлгөөн их буюу төв зам, бусад нийтийн эзэмшлийн зам талбайн уулзваруудад давс цацаж, цасыг цэвэрлэж байна.
Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллагууд ойр орчны 50 метр газрынхаа цасыг цэвэрлэж иргэдэд аюулгүй орчин бүрдүүлж бидэнтэй хамтран ажиллана уу.
Хариуцсан 50м доторх цас мөсөө цэвэрлээгүйгээс "ИРГЭД ГЭМТЭЖ БЭРТСЭН ТОХИОЛДОЛД ТУХАЙН АЖ, АХУЙН НЭГЖЭЭС НЭХЭМЖЛЭЛ ХҮСЭХ ЭРХТЭЙ" бөгөөд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж, ахуйн нэгж хариуцна.