23/06/2026
ОУВС-ИЙН ДҮРМИЙН IV ЗААЛТЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ХААЛТЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Дүрмийн IV заалтын 2026 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийн хүрээнд ОУВС-ийн Ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 10-наас 23-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, Засгийн газар, Монголбанк болон холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг хийсэн болно.
ОУВС-ийн Ажлын хэсгийг тус сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч ноён Тахсин Саади Седик ахалж ажилласан бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар холбогдох байгууллагуудтай санал солилцов.
Энэ хүрээнд Сангийн яам, Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөл ОУВС-ийн Ажлын хэсгийг хүлээн авч, Дүрмийн IV заалтын 2026 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийн хаалтын уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар талууд ОУВС-ийн Ажлын хэсгийн Дүгнэлт болон Монгол Улсын макро эдийн засгийн төлөв, төсвийн сахилга бат, татварын багц хуулийн шинэчлэл, тэтгэврийн шинэчлэл, мөн дотоодын Засгийн газрын үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх зэрэг бодлогын асуудлаар санал солилцов.
Сангийн яамнаас Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төсөв, санхүүгийн сахилга батыг хадгалах, гадаад болон дотоод эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
23/06/2026
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН ОУВС ДАХЬ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТОЙРГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЖИЁН ЧОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
/2026.06.22/
Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Дүрмийн IV заалтын 2026 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийн хүрээнд ОУВС дахь Ази, Номхон далайн бүсийн тойргийн Гүйцэтгэх захирал ноён Жиён Чой Монгол Улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд Сангийн сайд З.Мэндсайхан ноён Жиён Чойг хүлээн авч, танилцах уулзалт хийлээ. Уулзалтаар талууд Монгол Улс, ОУВС-ийн хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, санхүүгийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.
Сангийн сайд З.Мэндсайхан ноён Жиён Чойг ОУВС дахь Ази, Номхон далайн бүсийн тойргийн Гүйцэтгэх захирлын хувьд Монгол Улсын байр суурь, эрх ашгийг тойргийн хүрээнд төлөөлөн илэрхийлж, эдийн засгийн бодлого, шинэчлэлийн зорилтуудыг дэмжин, ОУВС-тай хөгжүүлж буй хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ноён Жиён Чой ОУВС-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоосоо өмнө Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засаг, сангийн яамны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, бодлогын зорилт, байр суурийг сайн ойлгож буйгаа тэмдэглэв. Тэрээр Монгол Улстай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
20/06/2026
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2026 ОНЫ 6 ДУГААР САРЫН 15-19-НИЙ ДОЛОО ХОНОГТ 2 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО
2026 оны 06 дугаар сарын 15-19-ний долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын Залуус-1 хорооллын дулааны төв шугамаас Ус дулаан дамжуулах төвүүд хүртэлх 1803м дулааны шугамын ажил, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 160 суудалтай сургуулийн өргөтгөл буюу спорт заалны барилга тус тус ашиглалтад орлоо.
Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэнэ.
19/06/2026
"Монгол Улсын Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн уулзалт"-ын үеэр...
Загджавын Мэндсайхан
19/06/2026
Government of Mongolia–Development Partners Meeting Held
The Government of Mongolia has reconvened the Development Partners Meeting after a 10-year interval under the theme “Together for Sustainable Growth and an Inclusive Future.”
In his opening remarks, H.E. Minister of Finance Z.Mendsaikhan highlighted the Government’s ongoing legal and institutional reforms aimed at improving the efficiency and coherence of public investment as well as projects and programs financed through foreign loans and development assistance. He further emphasized that the active engagement and close coordination of the Government, development partners, and project implementing entities are critical to improving development effectiveness and ensuring tangible outcomes.
In the presentations, the Government policy measures and ongoing efforts to strengthen the effectiveness of externally financed projects and programs, including improvements to coordination, management, monitoring and evaluation, and reporting systems, as well as the enhancement of the relevant legal and regulatory framework have been highlighted.
Mr. Chandra Mohan Arora, Acting Country Director of the Asian Development Bank Resident Mission in Mongolia, and Mr. Taehyun Lee, Country Manager of the World Bank in Mongolia, delivered presentations on the current status and future direction of development cooperation.
The meeting provided a platform for exchanging views on strengthening coordination with development partners, improving the efficiency and effectiveness of ongoing projects, and identifying and addressing key challenges.
The Government of Mongolia reaffirmed its commitment to further strengthening transparent, mutually accountable, and results-based cooperation with its development partners.
Read more: Please visit the Ministry of Finance website.
19/06/2026
“Монгол Улсын Засгийн газар–Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой өсөлт, хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд Хөгжлийн түншүүдийн уулзалтыг 10 жилийн дараа дахин зохион байгууллаа.
Уулзалтыг Сангийн сайд З.Мэндсайхан нээж хэлсэн үгэндээ төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр эрх зүйн болон институцийн шинэчлэлийг эрчимжүүлж буйг онцлов.
Түүнчлэн тэрээр хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд төр, хөгжлийн түншүүд болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын идэвхтэй оролцоо, нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэн хэллээ.
Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан Засгийн газраас гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.
Мөн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора болон Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли нар хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга хийв.
Уулзалтаар хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, гадаад зээл, тусламжийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудал, сорилтыг тодорхойлж, шийдлийн талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ ил тод, харилцан хариуцлагатай, үр дүнд суурилсан хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлнэ.
Загджавын Мэндсайхан
Дэлгэрэнгүйг: https://mof.gov.mn/article/entry/20260619001
#хөгжлийнтүншүүд #монголулсынзасгийнгазар #сангийняам #ТогтвортойХөгжил #тогтвортойөсөлт #хүртээмжтэйирээдүй
19/06/2026
“ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ, ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” уриан дор Хөгжлийн түнш байгууллагуудын уулзалт болж байна.
Загджавын Мэндсайхан