✨✨✨МЭНДЧИЛГЭЭ✨✨✨
🇲🇳🚒Онцгой байдлын алба гэдэг бол зөвхөн мэргэжил биш хүнлэг энэрэнгүй сэтгэл, хариуцлага, сахилга бат, эр зоригийн илэрхийлэл юм.
👩🏻🚒👩🏻🚒Гал түймэр, үер ус, газар хөдлөлт, үйлдвэрлэлийн осол, ой, хээрийн түймэр зэрэг аливаа аюул, ослын өмнө хамгийн эхэнд очиж, хамгийн сүүлд буцдаг Онцгой байдлы алба хаагчдын зүтгэл бол ард түмний итгэл найдвар, төрийн түшиг болсоор ирсэн билээ.
Та бүхэндээ Онцгой байдлын байгууллагын 22 жилийн ойн баярын мэндийг хүргэе🫡🫡
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН
#онцгой22
#Мэндчилгээ
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Public & Government Service, Үйлдвэрийн хэсэг/3, Ulaanbaatar.
Химичин аврагч, ахлах ахлагч Ч.Даажамба: Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй аюултай орчинд үүрэг гүйцэтгэдэг.
#онцгой22
#ажилмэргэжлийнонцлог
#химичинаврагч
🔰“БҮҮ БАС” нөлөөллийн аян үргэлжилж байна.
Аялал зугаалга эхэлж, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд гол, нуурын эрэг дагуу амарч, аялж зугаалах нь нэмэгдэж байна.
✅Үүнтэй холбоотойгоор үер, усны аюул болон гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “БҮҮ БАС” нөлөөллийн аян үргэлжилж байна.
⚠️Иргэд та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг зөвлөж байна.
⚠️Мөн аялал, амралтаар явахдаа цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, аюулгүй байдлаа ханган, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.
Эрсдэлийг бүү бас — Амь насаа хамгаалъя!
#БүүБас #ҮерУсныАюул #УрьдчиланСэргийлье
19/06/2026
19/06/2026
АЛБА СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
👨🚒Онцгой байдлын албаны 22 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамж болон Нийслэлийн Онцгой байдлын газрын 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 27/950 дугаартай албан бичгийн дагуу нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах тухай удирдамжийн хэрэгжилтийг ханган 10 заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрийг Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар батлуулан нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.
👨🚒Нээлттэй хаалганы өдөрлөгийг Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн байранд 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10:00–16:00 цагт зохион байгуулан, нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл бүхий 45 хүнийг хамруулан дараах ажлыг зохион байгуулсан.
Үүнд:
– Хэлтсийн бүтэц, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүргийг иргэдэд нээлттэй танилцуулав;
– Гал түймэр, гамшиг, ослын эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв;
– Албанд ашиглагдаж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж хэрэглэлийг үзүүлэн танилцуулав;
– Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалд өдөрлөгийн талаар сурталчилгаа, мэдээллийг олон нийтэд түгээн ажиллалаа.
Нээлттэй хаалганы өдөрлөг нь Онцгой байдлын албаны 22 жилийн ойг дүүргийн иргэдэд таниулах, байгууллагын үйл ажиллагааг нийтэд ил тод сурталчлах, гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг дүүргийн хэмжээнд дээшлүүлсэн нь ач холбогдолтой байлаа.
#онцгой22
#албасурталчилахөдөрлөг
19/06/2026
БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Өнөөдөр (2026.06.19) Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Иймд:
✅Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа анхааруулга, сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнүүдийг цаг алдалгүй хүлээн авч, заавар зөвлөмжийг биелүүлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах,
✅Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа аюулгүй байддлаа хангах,
✅Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
✅Баталгаат зам, гүүрээр зорчих, үер, усны аюулаас болгоомжлох
✅Хүйтэн үед бариу биш дулаан, хөнгөн хувцсыг давхарлан өмсөх, борооны цув, шүхрээ авч явах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Дорноговь Онцгой Байдлын Газар
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар
Хэнтий аймгийн Онцгой байдлын газар
#ЦагАгаар
18/06/2026
Судалгаагаар усанд осолдсон иргэдийн 40 орчим хувь нь сэлж чаддаг байсан гэсэн тоо бий. Иймээс зөвхөн сэлж чаддаг байх нь аюулгүй байдлыг бүрэн хангахгүй.
#усныосол
#УрьдчиланСэргийлье
#бүүбас
Дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ж.Лхагвасүрэн: Гамшиг, осолд өртсөн, нэрвэгдсэн дуудлагыг хамгийн анх хүлээн авч, дамжуулж, холбооны тасралтгүй байдлыг хангаж ажилладаг.
#онцгой22
#ажилмэргэжлийнонцлог
#дуудлагахүлээнавагч
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Үйлдвэрийн хэсэг/3
Ulaanbaatar
13090
