Цөмийн энергийн комиссын Ажлын алба

Цөмийн энергийн комиссын Ажлын алба

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Government Organization, Khan uul, Ulaanbaatar.

Цөмийн энергийн комиссын үүрэг нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулахад оршино.

Photos from Цөмийн энергийн комиссын Ажлын алба's post 11/06/2026

Узбекистан Улс анхны цөмийн бага чадлын реакторын барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Узбекистан Улсын анхны анхны цөмийн бага чадлын реактор (SMR)-ын барилгын ажил албан ёсоор эхлүүлж, анхны бетоны суурийг цутгах ёслол 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

Энэ арга хэмжээнд Санкт-Петербург хотод уулзаж байсан Орос болон Узбекистан улсын ерөнхийлөгчид цахимаар оролцсон бол ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Гросси биечлэн хүрэлцэн иржээ.

Энэ арга хэмжээний үеэр Узбекистан Улсын Атомын энергийн агентлагийн дарга Aзим Ахмедхавжаев “Өнөөдөр бид зөвхөн цөмийн цахилгаан станцын суурийн анхны бетоныг цутгаж байгаа биш, харин Узбекистан Улсын гэрэлтэй, тогтвортой ирээдүйн суурийг тавьж байна. Энэхүү цөмийн эрчим хүчний станц нь эрчим хүчний хараат бус байдал, аж үйлдвэрийн өсөлт, байгаль орчны аюулгүй байдлыг илэрхийлэх технологийн шинэ шатны бэлгэдэл болно” мөн “Узбекистан дэлхийн эрчим хүчний салбарын тэргүүн эгнээнд итгэлтэйгээр гарч ирж, тусгаар тогтнолоо бэхжүүлэн инновацын хөгжлийн шинэ боломжуудыг нээж байна. Бид зөвхөн цахилгаан станц барихгүй, харин хөгжил цэцэглэлт, технологийн манлайлал, ирээдүй үеийн сайн сайхан амьдралын шинэ эрин үеийн суурийг тавьж байна” гэж онцлон хэллээ.
2024 оны 05 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Узбекистан дахь айлчлалын үеэр байгуулсан анхны гэрээгээр 330 МВт хүчин чадалтай цөмийн эрчим хүчний станц (6 ширхэг RITM-200N бага чадлын реактор) барихаар төлөвлөж байв. RITM-200N реактор нь цөмийн хөдөлгүүртэй мөс зүсэгч хөлөг онгоцны технологид суурилсан бөгөөд дулааны хүчин чадал 190 МВт, цахилгаан хүчин чадал 55 МВт, ашиглалтын хугацаа 60 жил байхаар тооцоологджээ. Улмаар эхний реакторыг 2029 оны сүүлээр ажиллуулж эхлэхээр, бусад реакторыг үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Узбекистаны Сайд нарын танхимын дэргэдэх цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хорооноос цөмийн эрчим хүчний станцын эхний эрчим хүчний блок болох RITM-200N реакторын барилгын ерөнхий гүйцэтгэгчид барилгын тусгай зөвшөөрөл энэ 06 дугаар сарын 4-нд олгосон байна.
2025 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрийн дагуу Жиззах бүс нутгийн төслийг өргөтгөж, VVER-1000МВт чадлын 2 реактор, бага чадлын RITM-200N 2 реактор барихаар өөрчилсөн байна. Барилгын талбайд нийтдээ 15,000 орчим хүн ажиллах урьдчилсан тооцоо гарсан байна.

Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “Орос, Узбекистан хоёр ийм хэмжээний өндөр технологийн тэргүүлэх төслийг хамтран хэрэгжүүлж байгаа нь хоёр улсын найрамдал, холбоотны харилцааны тод жишээ юм. Төслийн хүрээнд Узбекистаны олон компани захиалга авах, шинэ ажлын байр бий болох, барилга угсралт, материал нийлүүлэлт, тээвэр болон бусад үйлчилгээнд орон нутгийн компаниуд өргөнөөр оролцох боломжтой” гэж онцолжээ.
ОХУ станц барих, хөнгөлөлттэй экспортын зээл олгох, реакторын түлшийг урт хугацаанд нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх, ашигласан цөмийн түлшний менежмент хийх зэрэгт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Гросси энэхүү төслийг дэлхийн хэмжээнд бага чадлын реакторын анхны экспортын захиалга гэдгээрээ онцгой болохыг тэмдэглээд, “Бусад орны хөрөнгө оруулагчид энэ төсөлд ихээхэн сонирхолтой байна. Мөн уг төсөл нь дижитал эдийн засаг, дата төвүүд болон бусад шинэ боломжуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэжээ.
Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн Цөмийн эрчим хүчний салбарын нэгдүгээр орлогч ерөнхий захирал Aндрей Петров хэлэхдээ Узбекистан Улс өндөр технологийн хөгжилд хурдацтай шилжиж байна. Росатом энэхүү түүхэн үйл явцын нэг хэсэг болж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Росатом корпорацын санал болгосон “цөмийн хот”-ын төсөл хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологийн шинэ төв байгуулж дэвшилтэт технологийн үзүүлэнгийн хот болох зорилготой гэжээ.

Photos from Цөмийн энергийн комиссын Ажлын алба's post 29/05/2026

“ГАДААД ОРЧНЫ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын энергийн агентлаг (ЯАЭА)-тай хамтран “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус дагалдах сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Ашигт малтмал газрын тосны газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Төрийн тусгай хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Цаг уур орчны шинжилгээний газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн шижлэх ухаан технологийн хүрээлэн, Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лаборатори “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Дундговь аймгийн Цаг уур орчны шинжилгээний газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг төрийн болон төрийн өмчит 15 байгууллагын 17 албан хаагч хамрагдлаа.
Сургалтын зорилго нь цацрагийн хяналт, хэмжилт шинжилгээ хийх чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон судалгаа шинжилгээний байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан хаагч нарт гадаад орчны хяналт, гадаад орчны дээжид цацрагийн шинжилгээ хийх арга, аргачлал, гадаад орчны цацрагийн хяналтын тогтолцоо, шинжилгээний аргачлалыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг олгох, ЯАЭА-ийн гадаад орчны цацрагийн хяналтын туршлагаас судлахад оршсон.

Сургалтаар Цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн хамгаалалт, Цацрагийн биологийн харилцан үйлчлэл, Цацрагийн хэмжилт хийх үндсэн зарчим, Гадаад орчны цацрагийн мониторинг, Гадаад орчны цацрагийн мониторингийн Япон Улсын туршлага, Япон Улсын гадаад орчны дээж цуглуулах аргачлал, Цацрагийн хэмжилтийн багаж ашиглах, түүний шалгалт баталгаажуулалт, Үүсэж тогтсон шарлагын нөхцөл (радон), Дотоод шарлагыг үнэлэх аргачлал, Монгол Улс дахь Цөмийн технологийн хэрэглээ, Монгол Улсын цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр хичээл орж, гадаад орчны цацрагийн хэмжилтийг хийх, цацрагийн тунг тооцоолох дасгал ажиллаж, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах практик сургуулилт хийж, Байгаль орчны хэмжил зүйн төвийн лаборатори, СХЗГ-ын ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвтэй хамтран 2014 оноос дагалдах сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд 2026 оны байдлаар “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Реакторын инженер” зэрэг 3 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор нийт 32 байгууллагын 700 гаруй албан хаагчийг хамруулж, уг дагалдах сургалтуудыг жил бүр зохион байгуулан ажиллаж байна.

Photos from Цөмийн энергийн комиссын Ажлын алба's post 11/05/2026

Харбины Инженерийн Их Сургууль (HEU) нь БНХАУ-ын Атомын энергийн тэтгэлэг (AES), Хятадын засгийн газрын бүрэн тэтгэлэгээр санхүүждэг Цөмийн шинжлэх ухаан, технологи, эрчим хүчний чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох төгсөлтийн дараах хөтөлбөрийг санал болгож байна.

17/04/2026

ДУБНА ХОТ ДАХЬ ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙСАН, АЖИЛЛАЖ БАЙГАА ҮЕ ҮЕИЙН ЭРДЭМТЭН МЭРГЭД, ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДАД ХҮРГЭХ МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улс 1956 онд тэр үеийн социалист 11 улс атом, цөмийн тулгуур судалгаа хийж микро ертөнцийн нууцыг танин мэдэх, атомын энергийг энхийн зорилгоор ашиглахад хүчээ нэгтгэхэд санаа нэгдэн Дубна хотод олон улсын Засгийн газар хоорондын байгууллага - Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) -ийг байгуулсан түүхэн үйл явдлын 70 жилийн ойг гишүүн улсууд энэ онд өргөн дэлгэр тэмдэглэж байна.

ЦШНИ-д ажиллаж бэлтгэгдсэн эрдэмтэд эх орондоо судалгааны ажлаа үргэлжлүүлж квант оронгийн онол, эгэл бөөмс, цөмийн бүтэц/урвал, шинэ материал судлал, цацрагийн биологи, тооцон бодох математикийн онол/туршилтын судалгаа хийх; цөмийн аналитик арга зүй боловсруулах; физикийн туршлагын автоматжуулалт, электроник, программчлал зэрэг хэрэглээний олон чиглэлээр шавь-сургууль үүсгэн хөгжүүлж амжилттай ажиллаж байгаа нь бахархалтай байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний 10-аад байгууллагын 60 орчим судлаач ЦШНИ-ийн онолын физик, их энергийн физик, нейтроны физик, цацрагийн биологи, материал судлал, цөмийн аналитик арга, тооцон бодох математик, компьютерийн ухаан зэрэг чиглэлээр 11 сэдэвт судалгааны ажилд оролцож байна.

Ийнхүү монголчууд бидэнд эрдмийн үр шимээ харамгүй өгсөөр байгаа цөмийн шинжлэх ухааны өлгий Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрдмийн ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ЦШНИ дэх Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч С.Даваа
Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Khan Uul
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 18:00