19/06/2026
🏘ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН #АНХНЫ АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР /2026.07.03/
#БТБГ
#АлбаданДуудлагаХудалдаа
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар, Public & Government Service, Их тойруугийн гудамж, Ulaanbaatar.
Нийслэл Улаанбаатар хотын харьяалалтай
✅️️Банкны төлбөр;
✅️Хүүхдийн тэтгэлэг;
✅️Гэр бүлийн дундын хөрөнгө;
✅️Гааль, Нийгмийн даатгал, Татварын төлбөр;
✅️Татан буугдсан, дампуурсан Банк, ХЗХоршооны төлбөр;
19/06/2026
🏘ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН #АНХНЫ АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР /2026.07.03/
#БТБГ
#АлбаданДуудлагаХудалдаа
19/06/2026
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН #ХОЁРДАХЬ АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР /2026.07.03/
#БТБГ
#АлбаданДуудлагаХудалдаа
19/06/2026
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛАХ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ТООН МЭДЭЭЛЭЛ
✅️Нийслэлийн хэмжээнд Банкны төлбөр барагдуулах газар 2026 оны II улирлын байдлаар нийт 21.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7,292 хүүхдийн тэтгэлэг гаргуулах гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явууллаа.
📈Хүүхдийн тэтгэлэг гаргуулах гүйцэтгэх баримт бичиг жилээс жилд өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2025 оны мөн үед 6,650 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан бол 2026 оны II улирлын байдлаар энэ үзүүлэлт 642-оор буюу 9.6 хувиар өссөн байна.
📊️Мөнгөн дүнгээр илэрхийлбэл 2024 онд 4.1 тэрбум төгрөг, 2025 онд 4.9 тэрбум төгрөг төлүүлж байсан бол 2026 оны II улирлын байдлаар 9.9 тэрбум төгрөг төлүүлж, өмнөх оны мөн үеэс 102.0 хувиар, 2024 онтой харьцуулахад 141.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2026 оны хагас жилд тэтгэлэг төлөгчөөс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг төлбөр авагч нарт бүрэн олгосон.
#БТБГ
#ХүүхдийнТэтгэлэг
#статистик, #тоонмэдээлэл
18/06/2026
ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА НОГДУУЛСАН ТУХАЙ
Банкны төлбөр барагдуулах газар нь тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлхийсэн этгээдэд хуульд заасан хариуцлага ногдуулах чиглэлээр Нийслэлийн прокурорын газартай хамтран ажиллаж байна.
2026 оны II улирлын байдлаар хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй, тэжээн тэтгэх үүргээс зайлхийсэн 66 тэтгэлэг төлөгчид зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэв.
Үүнээс өмнөх жилүүдэд:
2021 онд – 4;
2022 онд – 6;
2023 онд – 2;
2024 онд – 17;
2025 онд – 50 тэтгэлэг төлөгчид тус тус торгох, баривчлах шийтгэл ногдуулж байсан бол 2026 оны II улирлын байдлаар энэ тоо 66 болж, өмнөх оны нийт үзүүлэлтээс 32 хувиар өссөн байна.
Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнд 15 гүйцэтгэх баримт бичгийн 93,877,207 төгрөгийн хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулж, төлбөр авагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажиллав.
#БТБГ
#тоонмэдээлэл, #статистик
#Зөрчил, #ЗШША
#хүүхдийнтэтгэлэг
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙСЭН ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА НОГДУУЛЛАА
⚖️ Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс 7 жилийн хугацаатай зайлсхийсэн үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Н.Б /48 настай, эрэгтэй/-д шүүхээс 30 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 50 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл ногдуулав.
📍Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тухай бүр төлж, хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу.
Дэлгэрэнгүйг 👇 танилцана уу.
#БТБГ
#Зөрчил, #ЗШША
#ХүүхдийнТэтгэлэг
17/06/2026
✍️Элсэлтийн шалгалт авах төвүүдийн байршил, хуваарь
17/06/2026
✅Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороо: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
🌐https://www.parliament.mn/nn/77591/
🏦Банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт 1,691,246,398.43 /нэг тэрбум зургаан зуун ерэн нэгэн сая/ төгрөгийг төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдээс албадан гаргуулж холбогдох банкуудад 669 удаагийн гүйлгээгээр шилжүүлэв.
/2026.6.01-2026.6.15/
#БТБГ
#шийдвэргүйцэтгэхажиллагаа
#банк
Капитрон Банк / Capitron Bank, Golomt Bank, Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank, Khan Bank, XacBank, State Bank of Mongolia (Төрийн банк), M bank, Arig Bank
16/06/2026
👨👦👩👦ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ТУХАЙ БҮР ШИЛЖҮҮЛЖ БАЙНА
Шийдвэр гүйцэтгэх албанаас өрнүүлж буй "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинэчлэл, үр дүн" аяны хүрээнд Банкны төлбөр барагдуулах газрын алба хаагчид төлбөр төлөгчөөс гаргуулсан мөнгөн хөрөнгийг тухай бүр төлбөр авагчид олгох ажлыг өдөр тутам хийж, ажиллаж байна.
#БТБГ
#шийдвэргүйцэтгэхажиллагаа
#хүүхдийнтэтгэлэг
#Аян
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
✅️ Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 594.0 сая төгрөгийг тэтгэлэг төлөгчөөс албадан гаргуулж 667 тэтгэлэг авагч иргэнд олгов.
CHILD SUPPORT PAYMENT INFORMATION
✅️ Between June 08th, 2026 and June 12th, 2026, a total of 594.0 million MNT was collected from child support payers through enforcement proceedings and was distributed to 667 child support recipients.
#БТБГ
#хүүхдийнтэтгэлэг
| Monday | 08:30 - 17:30 |
| Tuesday | 08:30 - 17:30 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |
| Sunday | 09:00 - 17:00 |