🍀🍀Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь улиаc модны унгирал(цагаан хөвөн)-ыг их хэмжээгээр тархахаас урьдчилан сэргийлж даралттай усаар шүрших ажил үргэлжилж байна.
🍀Өнөөдрийн байдлаар дүүрэг дэх ногоон байгууламж хариуцан ажилладаг мэргэжлийн байгууллагууд;
📌Энхтайваны өргөн чөлөө,
📌Энэбишийн өргөн чөлөө,
📌Занабазарын гудамж,
📌 Амарсанаагийн гудамж,
📌Чингүнжавын гудамж,
📌Магсаржавын гудамж,
📌Замчдын гудамж,
📌Жасрайн гудамж дагуух улиаc модны унгирлыг даралттай усаар шүршлээ.
🍀Мөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь;
📌1250 ширхэг модыг хэлбэржүүлэн тайрсан бол,
📌Нийт 30 хороо болон нийтийн эзэмшлийн 456 байршил, 11,2 га талбайд зүлэг тарих ажил 65 хувьтай үргэлжилж байна.
Өлзий-Оршихын Сумъяабаатар
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч
18/06/2026
"ХОТХОНЫ БАГА", "ТӨРӨЛЖСӨН АХЛАХ", "ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ" СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ АЖИЛ "ОЮУНЫ УНДРАА" СУРГУУЛИАС ЭХЭЛНЭ
Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар өнөөдөр манай дүүргийн 18-р хороонд байрлах "Оюуны Ундраа" сургуульд ажиллалаа.
✅Тус сургууль нь нийт 200 орчим багш ажилтан, 120 орчим бүлэгт 5000 орчим суралцагч сурдаг. Анги дүүргэлт их буюу 40-50 хүүхэд нэг ангид сурдаг.
✅Ерөнхий сайд өнөөдөр ирж ажиллах үеэрээ МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогын хүрээнд дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулна. Энэ ажил "Оюуны Ундраа" сургуулиас эхэлж байна. Тодруулбал, ирэх хичээлийн жилээс ахлах ангиудыг бие даасан ахлах сургууль болгон төрөлжүүлэн хөгжүүлнэ” гэдгийг онцоллоо.
✅18-р хороо нь 2700 орчим өрх, 10,000 гаруй хүн амтай. Иймээс дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр тус хорооны төдийгүй нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болох хүүхдүүд гэртэйгээ ойр сурах, түгжрэлийг бууруулахад томоохон түлхэц болох юм. Мөн үүнийг дагаад сургалтын чанар сайжрах зэрэг олон давуу талтай. Өөрөөр хэлбэл,
📌10-12 дугаар ангийн 1004 суралцагч сонголтод, төрөлжсөн хөтөлбөрөөр хичээллэх,
📌Анги дүүргэлт 40-50 хүртэл байдаг бол 34 болж буурч, нэг ээлжээр хичээллэх,
📌Бага ангийн 1-2 дугаар ангийн сурагчдыг тус сургуулийн хойд талд баригдаж буй цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулж хичээллүүлэх гээд хүүхэд сурч хөгжих боломжийг илүү нээлттэй болгож өгч байгаа юм.
Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны Ундраа сургуульд 5 мянга орчим суралцагч суралцаж байна.
Анги дүүргэлт 40-50 хүүхэдтэй хичээллэж иржээ.
✅Ирэх хичээлийн жилээс ахлах ангиудыг бие даасан ахлах сургууль болгон төрөлжүүлэн хөгжүүлнэ.
✅10-12 дугаар ангийн 1004 суралцагч сонголтот, төрөлжсөн хөтөлбөрөөр хичээллэнэ.
✅Бүлэг дүүргэлт 42-оос 34 болж буурч, нэг ээлжээр хичээллэнэ.
✅Бага ангийн 1-2 дугаар ангийн сурагчдыг тус сургуулийн хойд талд баригдаж буй цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулж хичээллүүлнэ.
нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь улиаc модны унгирал(цагаан хөвөн)-ыг их хэмжээгээр тархахаас урьдчилан даралттай усаар шүршиж байна.
18/06/2026
ААН-үүд өөрсдийн барилга байгууламжийн эргэн тойрон дахь 50 метр газрыг зүлэгжүүлнэ.
Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай хуулийн төсөл
18/06/2026
🍀Холбогдох мэргэжлийн байгууллагууд батлагдсан хуваарийн дагуу дүүргийн нийтийн эзэмшлийн гол гудамж талбай, явган хүний зам дагуух зүлэгжүүлэлт, гоёл чимэглэлийн цэцэг, мод, бут сөөгийг өдөр бүр усалж байна.
🍀Ингэхдээ ууршилт багатай үе буюу өглөөний эрт, оройн цагаар тусгай зориулалтын машинаар усалгааг хийж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдааны үеэр энд онд манай дүүрэгт зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай тодруулбал, дүүргийн иргэд оршин суугчдад хамгийн их хүлээлт үүсгээд байгаа хэд хэдэн асуудлаар саналаа хэллээ.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 18:00 |
| Sunday | 09:00 - 18:00 |
