24/06/2026
ISO 59000 ТОЙРОГ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО
📌 Стандарт, хэмжил зүйн газар болон Олон улсын стандартчиллын байгууллага (ISO) хамтран “ISO 59000: Тойрог эдийн засаг” үндэсний чуулганыг маргааш зохион байгуулна.
📍 Хаана: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-14, АПУ ХК-ийн байр, Аураг Палас.
🔹 Семинарт оролцох хүсэлтэй иргэд, байгууллагын төлөөлөл та бүхэн 9961-5611, 9458-8855, 8801-7649 дугаарын утсаар холбогдон бүртгүүлнэ үү.
Хөтөлбөртэй танилцана уу.
23/06/2026
🚸 ӨНДӨР ХУРДТАЙ ХҮҮХДИЙН АВТОМАШИН – ОСОЛ ГЭМТЛИЙН ЭРСДЭЛ!
Хүүхдийн аюулгүй байдал – бидний хамтын хариуцлага.
23/06/2026
ISO 59000 ТОЙРОГ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО
📌 Стандарт, хэмжил зүйн газар болон Олон улсын стандартчиллын байгууллага (ISO) хамтран “ISO 59000: Тойрог эдийн засаг” үндэсний чуулганыг зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна.
📍 Хаана: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-14, АПУ ХК-ийн байр, Аураг Палас.
🔹 Семинарт оролцох хүсэлтэй иргэд, байгууллагын төлөөлөл та бүхэн 9961-5611, 9458-8855, 8801-7649 дугаарын утсаар холбогдон бүртгүүлнэ үү.
22/06/2026
ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ
✅Монгол Улсын Хэмжил зүйн тухай хуулийн 8.1.5, 20.1.3 дахь заалтыг үндэслэн Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр”-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг хэмжих хэрэгслүүдийг 2026 оны ээлжит баталгаажуулалтад хамруулан шаардлага хангасан хэмжих хэрэгсэлд баталгаажуулалтын гэрчилгээ олгов.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ:
Завхан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн: Г.Мягмардорж
Утас: 70462010, 99860326
19/06/2026
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
17/06/2026
Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын зарлигаар Отгонтэнгэр хайрхныг 1995 оны 07 дугаар сарын 28-ны өдөр анх тахиж байв. Түүнээс хойших 8 дахь удаагийн тахилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тахилаа.
Тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Элчин сайдууд, хутагтууд, дипломат төлөөлөгчийн газрынхан, Завхан нутгийн зон олон, сүсэгтэн олон Монголчууд оролцлоо.
Ёслолын арга хэмжээг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээж, тахилгад хүрэлцэн ирсэн хүндэт зочид, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, тахилгын зарлигийг Засаг дарга Г.Өнөрбаярт гардуулан өгч, аймгийн Музейд хадгалуулав.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдох байгууллагуудтай хамтран тахилгын зан үйлийг ёсчлон гүйцэтгэлээ.
Завхан аймгийн Улиастай сумын харьяат Шуурайн Бат-Эрдэнийн унаган адуу цагаан азаргыг Монгол Улсын заан М.Лхагвагэрэл хөтлөн оруулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтэрлэн тавив.
Монгол түмний хүслийг шингээж шүншиглэсэн дуут сумыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Даян мэргэн харваач Завхан аймгийн уугуул Б.Ёндонд гардуулан өгч харвууллаа.
Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих ёслолыг 40 гаруй мянган зочин, сүсэгтэн олон үзэж сонирхлоо.
2026.06.17
📸
Ganbaatar Dulguun DT
13/06/2026
MNS 3015:2014 “Шатахуун түгээгүүр. Шалгах арга, хэрэгсэл” стандартын дагуу Завхан аймгийн Отгон суманд ээлжит баталгаажуулалт хийж байна.
✅ Шатахуун хэмжилт үнэн зөв
✅ Хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагдсан
✅ Шударга үйлчилгээний баталгаа
👉 Иргэн, байгууллага бүр стандартыг мөрдөж, шударга хэрэглээний орчныг хамтдаа бүрдүүлье!