06/26/2026
“МОНГОЛ УЛС: ГОВЬ ЦӨЛӨӨС АЛТАЙН НУРУУ ХҮРТЭЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН МЕКСИКИЙН НАЯРИТ МУЖИД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
📌Бүгд Найрамдах Франц Улсын гэрэл зурагчин Филипп Пакетын “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” гэрэл зургийн үзэсгэлэн 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Мексикийн Нэгдсэн Улсын Тепик хот дахь Наярит мужийн Бүсийн музейд нээлтээ хийлээ.
✅Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан цуврал арга хэмжээний хүрээнд өмнө нь Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд амжилттай дэлгэгдсэн энэхүү үзэсгэлэн нь энэ удаад Наярит мужийн үзэгчдэд хүрч байна.
✅Үзэсгэлэнд дэлгэгдсэн 71 гэрэл зураг нь Монголын байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын өв, нүүдэлчдийн ахуй амьдралыг харуулсан бөгөөд гэрэл зурагчин Филипп Пакетын 2023 онд Баян-Өлгий аймаг, Хустайн нуруу, Говь гурвансайхан зэрэг газарт ажиллах үеэрээ бүтээсэн бүтээлүүдээс бүрдэж байна. Үүнд Алтайн нурууны сүрлэг уулс, говь цөлийн өвөрмөц тогтоц, бүргэдтэй анчид, нүүдэлчин гэр бүлийн аж амьдралыг өгүүлсэн гэрэл зургууд багтжээ.
✅ Тус үзэсгэлэн нь Монголын өв соёл, байгалийн гайхамшгийг Мексикийн олон нийтэд сурталчлахын зэрэгцээ хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцол, соёлын солилцоог гүнзгийрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан Мексикийн Үндэсний антропологи, түүхийн хүрээлэн (INAH), Наярит мужийн Бүсийн музей, мөн гэрэл зурагчин Филипп Пакет нарт талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсье.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
06/25/2026
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
📌 Элчин сайд Ө.Батбаяр 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Вашингтон хотноо болсон Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо болон Америкийн Нэгдсэн Улсын Холбооны харилцаа холбооны хороо (FCC) хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов.
✅ Санамж бичигт Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, АНУ-ын Холбооны харилцаа холбооны хорооны дарга Брендан Кар нар гарын үсэг зурсан бөгөөд уг баримт бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, харилцаа холбоо, дижитал дэд бүтэц, шинэ үеийн технологийн хөгжил, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, хамтарсан санаачилга хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж байна.
✅ Талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
- Радио давтамжийн спектрийн удирдлага, зохицуулалт, бодлогын чиглэлээр туршлага солилцох;
- Алслагдсан болон хөдөө орон нутгийн өргөн зурвасын сүлжээ, дижитал дэд бүтцийг хөгжүүлэх;
- 5G, 6G зэрэг шинэ үеийн харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
- Итгэмжлэгдсэн нийлүүлэгчид, сүлжээний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх;
- Бусад дэвшилтэт технологи, инновацын чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг судлан хэрэгжүүлэх зэрэг болно.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
06/24/2026
ДИПЛОМАТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тунхаглан тэмдэглэдэг энэхүү өдөр нь дэлхий дахинд энх тайван, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оруулж буй үнэт хувь нэмрийг хүндэтгэн тэмдэглэдэг онцгой өдөр юм.
Дипломат үйл хэрэгт хүчин зүтгэж буй нийт эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн арвин амжилтыг хүсэн ерөөе.
On this occasion, we would like to express our sincere appreciation to all women serving in diplomacy and wish them good health, happiness, and continued success in their professional endeavors.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
06/23/2026
ЦАХИМ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
📍Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Хүүхдийн эрх хамгаалах - Эцэг, Эхийн зөвлөлөөс “MGM Education Mongolia” байгууллагатай хамтран хилийн чанадад амьдарч буй Монгол хүүхдүүдэд зориулан “Гадаад улсад амьдарч буй хүүхдийн стресс ба сэтгэлзүйн эрүүл мэнд”, “Гадаадын их сургуулийн элсэлт ба боломжууд” сэдвээр цахим сургалт зохион байгуулах тул Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
✅ Сургалтын зорилго хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдэд тулгамддаг нийтлэг асуудлууд, тэдгээрийг хэрхэн даван туулах, шинэ орчинд хэрхэн дасан зохицох вэ зэрэг сэдвүүдээр сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд оршино.
📅Цахим сургалтын холбоос:
2026.06.25 10:00am- 11:30am https://meet.google.com/iem-tcuz-uvg
2026.06.25 05:00pm- 06:30pm https://meet.google.com/pmc-sxcf-uij
📌 Жич: Дээрх 2 удаагийн сургалтын агуулга ижил тул боломжтой Та бүрэн өөрт тохирох цагийг сонгон оролцохыг хүсье.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
06/23/2026
📌 Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Төрийн департаментын Зүүн хойд Азийн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Дэвид Вилезолтой уулзаж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил, тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
✅ Ambassador Batbayar Ulziidelger met with Mr. David Wilezol, Deputy Assistant Secretary for Japan, Korea, and Mongolia at the Bureau of East Asian and Pacific Affairs of the U.S. Department of State. The two sides held detailed discussions on priority areas and future initiatives to advance cooperation under the Mongolia–United States Strategic Third Neighbor Partnership.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
06/22/2026
НОМАДИК КЛУБЫН АХЛАГЧ С.ТҮВШИНТӨГС ОЛОН УЛСЫН НЭР ХҮНДТЭЙ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
📌 АНУ дахь Nomadic Adventure Club ахлагч С.Түвшинтөгс олон улсын нэр хүндтэй уулын хэт холын зайн тэмцээнүүдийн нэг болох "The Western States® 100-Mile Endurance Run" тэмцээнд оролцохоор шалгарч, бэлтгэлээ хангаж байна.
✅ Тус тэмцээн нь Калифорни мужийн Olympic Valley-гаас Auburn хот хүртэлх 100 майл (160.9 км) уулын бартаат замаар явагддаг бөгөөд 24 цагийн хугацаанд 5,486 метр өгсөж, 7,010 метр уруудах хүнд сорилтыг даван туулах шаардлагатай, дэлхийн хамгийн өндөр шалгууртай тэмцээнүүдийн нэг юм.
✅ С.Түвшинтөгс нь олон улсын ивээн тэтгэгч байгууллагын дэмжлэгтэйгээр оролцож буй анхны Монгол хүн гэдгээрээ онцлог бөгөөд "GU Energy Labs" болон "HOKA" компаниуд түүнийг нэрийн тамирчнаараа сонгосон байна. Мөн түүний энэхүү хичээл зүтгэл, амжилтын ард түүний гэр бүл, Номадик клубын хамт олон, дэмжигчдийн хамтын хүчин чармайлт, багийн ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна.
✅ Монгол хүний тэсвэр тэвчээр, зориг, хатуужлыг дэлхийн тавцанд харуулах энэ эрхэм зорилгод нь С.Түвшинтөгс болон түүний гэр бүл, Номадик клубын хамт олон Та бүхэндээ амжилт хүсье.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Nomadic Adventure Club
06/22/2026
“AMERICAN MONGOLIA BASKETBALL COMPETITIONS 2026” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “American Mongolia Basketball Competitions 2026” сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай боллоо.
✅ Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангиллын 35 хүртэлх насны болон 45-аас дээш насны тамирчид хурд хүч, авхаалж самбаа, багийн ажиллагаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээн нь зөвхөн спортын наадам төдийгүй АНУ дахь монголчуудын эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх чухал арга хэмжээ болдгоороо онцлог юм.
👏 Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчид, зохион байгуулагчид, ивээн тэтгэгчид болон хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөе.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
06/21/2026
🇲🇳 Монголын сагсан бөмбөгийн тамирчин Ш.Энхийн-Од олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр дүнд АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг болох NBA-д нэрээ дэвшүүлээд байна.
✅ Тэрээр АНУ-д боловсрол эзэмшихийн зэрэгцээ спортын замналаа амжилттай үргэлжлүүлж, NBA-гийн хэд хэдэн багийн анхаарлыг татан, бэлтгэл сургуулилтад нь оролцоод байгаа билээ.
📌 АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA-гийн 2026 оны драфт энэ сарын 23-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотын “Barclays Center”-т зохион байгуулагдана. Энэ жилийн драфтад албан ёсоор нэрээ дэвшүүлсэн түүнийг Los Angeles Lakers, Milwaukee Bucks, Dallas Mavericks, Orlando Magic, Memphis Grizzlies багууд бэлтгэлдээ урьж оролцуулжээ.
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээж буй залуу тамирчиндаа өндрөөс өндөр амжилт хүсье. 🇲🇳👏
06/21/2026
📌 АНУ ДАХЬ МОНГОЛ БИЗНЕСҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ ЦУВРАЛ #5
САН ФРАНЦИСКО БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ (MONGOLIAN BUSINESS COUNCIL OF SAN FRANCISCO BAY AREA)
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаярын санаачилгаар АНУ-ын томоохон хотуудад Монгол бизнесийн зөвлөлүүдийг байгуулах ажлыг эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд байгуулагдсан Сан Франциско Бэй Аэриагийн Монголчуудын Бизнесийн зөвлөл нь 2022 оны 12 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Тус зөвлөл нь Бэй Аэриа бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй монгол бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесүүдийг сурталчлан таниулах, туршлага солилцох, улмаар зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.
📌 Онцлох үйл ажиллагаа:
✅ АНУ-д ажиллаж, амьдарч буй монгол бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг видео ярилцлага, сурвалжилгын хэлбэрээр олон нийтэд хүргэдэг “Бизнес булан” төслийг амжилттай хэрэгжүүлж, олон арван бизнесийг сурталчлан таниулжээ.
✅ “Бизнес эрхлэгч Монголчуудын анхдугаар Экспо 2023”-г амжилттай санаачлан зохион байгуулж, монгол бизнес эрхлэгчид, байгууллагуудыг нэг дор цуглуулан харилцаа холбоогоо өргөжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах талбарыг бүрдүүлсэн. Мөн Бэй Аэриа дахь Монгол төрийн бус байгууллагуудын нэгдсэн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан.
✅ “Хиймэл оюун ухааны эрин үе дэх дижитал маркетинг”, “Бизнес маркетинг” зэрэг сэдвийн хүрээнд болон АНУ-ын хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний талаар бизнес эрхлэгчдэд зориулсан практик сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн.
✅ Зөвлөлийн удирдлагууд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Сан Франциско дахь АНУ-ын Жижиг Бизнесийн Захиргаа (SBA)-ны удирдлагатай уулзаж, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн байна.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг